Х.Оргил
11 сарын 18, 2017
Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс 2017” тэмцээн Хятадын Санья хотноо болж байна. Энэ удаа Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжин шилдэг 15-т шалгарсан амжилтыг үзүүллээ. Хэдийгээр шилдэг аравт багтаж чадаагүй ч Ц.Энхжин “Мультимедиа төрөл”-ийн ялагчаар тодорч чадсан билээ.
Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн Ц.Энхжин дараах амжилтыг үзүүлсэн юм
• Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
• Miss Multmedia төрлийн ялагч
• Beauty with a purpose TOP 20
• Miss Sport төрөлд TOP 8
• Miss Top Model төрөлд TOP 30
• Dances of the World TOP 5-д шалгарсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.