Турк улс ”КАН”-ны байрлалд агаарын цохиолт өгчээ

АНКАРА. /Anadolu/. Турк улс пүрэв гарагт Иракийн хойд хэсэгт байрлах “Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэлийн /КАН/ байрлалд агаарын цохилт өгчээ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.

Туркийн сөнөөгч онгоцнууд Иракийн хойд нутгуудад байрлах /КАН/-ын зэвсгийн байрлалууд, хорогдох байр болон зэвсгийн агуулахад цохилт өгсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам твиттер хуудсаараа мэдэгджээ.

Туркийн эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагааг явуулж байгаа /КАН/-ыг Турк, АНУ болон Европын Холбооны орнууд террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан юм. Тус бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 40 мянга гаруй хүн амиа алджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

турк агаарын цохиолт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.