Туркийн нийслэлд хурдан галт тэрэг осолджээ

peak.mn
12 сарын 13, 2018

Пүрэв гарагийн өглөө Туркийн нийслэл Анкара хотод галт тэрэг дамжин өнгөрдөг гүүр нурсны улмаас зорчигч тээврийн хурдан галт тэрэг осолдож, дөрвөн хүн амиа алдаж, 43 хүн гэмтэж бэртсэн байна.

Урьдчилсан мэдээллээр, дамжин өнгөрдөг гүүрний нурсан хэсэг рүү хурдан галт тэрэгний зарим хэсэг орсон байжээ. Осолдсон галт тэрэг Конья хотыг зорин явж байсан юм.

Ослын газарт аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсээр байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu

Холбоотой сэдвүүд

галттэрэг турк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.