Тусгай нислэгээр ирэх тусгаарлах байрны мөнгөө төлсөн иргэдийн анхааралд

Б.Баясгалан
12 сарын 12, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хотууд руу нислэг үйлдэж,  өнгөрөгч 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон.

Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр иргэдийг тусгаарлах байранд тусгаарлах 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг 7 хоног болгосон. 

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Энэ сард үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарийг хүргэж байна. Эдгээр нислэгээр нийт 570 иргэн эх орондоо ирнэ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.