Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Тусгай олимпын наадмаас манай тамирчид 11 медаль хүртлээ | Peak News

Тусгай олимпын наадмаас манай тамирчид 11 медаль хүртлээ

peak.mn
03 сарын 20, 2019

Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо Тусгай олимпын зуны XV наадамд Монгол Улсаас 28 тамирчин оролцож байгаагаас одоогоор 11 медальтан тодроод байна.

Тус наадамд 190 орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Өчигдөр боччигийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул хүрэл, бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцож буй Б.Мягмарнаран нар хүрэл медаль хүртсэнээр багийнхаа амжилтыг ахиуллаа.

Мөн бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртсэн Х.Балжинням 100 метрийн уралдаанд оролцож, Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь алтан медалийг хүртлээ. Ийнхүү монголчууд Абу-Дабигийн Тусгай олимпын наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна.

Монголын Тусгай олимпын багт хөдөө орон нутгийн тусгай сургуулиас долоон хүүхэд багтсан бөгөөд тэдний хоёр нь Э.Энхтуул, Б.Мягмарнаран нар юм. Э.Энхтуул Ховд аймгаас ирж оролцож байгаа бөгөөд, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн боччигийн төрлөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр: "Аймгаасаа аавтайгаа нийслэлд ирж бэлтгэл сургуулилт хийгээд тусгай олимпод оролцож байна. Аав маань намайг хотод хүлээж байгаа” хэмээн ярьсан юм. Түүний хувьд Цэргийн баяраар аавдаа Тусгай олимпын хүрэл медалиар бэлэг барьжээ.

Холбоотой сэдвүүд

медаль тусгай олимп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.