Тусламж дуудаад эргэж ирэхэд алга болсон иргэнийг эрэн хайж байна

Х.Оргил
11 сарын 22, 2019

Сураггүй алга болсон иргэнийг  Онцгой байдлын газрын Эрэн хайх албаныхан зургаа дахь өдрөө эрэн хайж байна.

Иргэн Б нь энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газраас алга болсон юм. Тухайн үед “Галлопер” загварын суудлын автомашинаар явж байтал машин нь эвдэрч хамт явсан У нь тусламж дуудахаар явж Б нь машинд үлджээ. Гэвч эргэж ирэхэд нь байгаагүй аж.

Ийнхүү дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж буй.

Өчигдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг “Ацын даваа” гэдэг газраас “Номтын-Ам” гэдэг газар хүртэл 5 км, хоёрдугаар бүлэг “Тээлийн гол” гэдэг газраас “Бригадын төв” хүртэл 7 км, гуравдугаар бүлэг “Бетон гүүр” гэдэг газраас “600-гийн талбай” гэдэг газар хүртэл 8 км, нийт 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Гэвч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 11:22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

обег сураггүй алга болсон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.