Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно | Peak News

У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно

Б.Баясгалан
06 сарын 26, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж, салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа. 

Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгаа. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ Ерөнхий сайд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

у.хүрэлсүх эрдэмтэн судлаач

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.