УГТЭ: Эмч, ажилтнууд хамтран эмнэлгийн гадна талбайдаа мод тарилаа

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн түүхт 70 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд гадна талбайдаа мод тарилаа.  Мод тарих үйл ажиллагаанд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нар оролцож нийт 90 гаруй модыг суулгасан байна. 

Эмнэлгийн гадна талбайдаа эмч, ажилтнууд хамтран мод тарьснаар эмнэлгийн орчны агаар орчны бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулахаар энэхүү ажлыг зохион байгуулжээ. 

Эмнэлгийнхээ 70 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд УГТЭ-ээр үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөн ач холбогдолтой юм. 

Холбоотой сэдвүүд

мод мод тарих угтэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.