УИХ-ын гишүүн Б.Наранхүү Өргөдлийн байнгын хорооны гишүүн боллоо

Б.Баясгалан
10 сарын 12, 2019

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. Улмаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус батлав. 

Уг асуудалтай холбоотойгоор асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Холбоотой сэдвүүд

б.наранхүү б.пүрэвдорж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.