Б.Баясгалан
11 сарын 04, 2019
"М, Х гэх УИХ-ын гишүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх оффисын байранд мөрийтэй тоглож байхад нь АТГ-ынхан барьсан. Улмаар тус асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн" гэх мэдээлэл өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.
Уг мэдээллийн дагуу тодруулахад, АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг "УИХ-ын гишүүн Х, М нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэсгийнхэн баривчилсан гэдэг мэдээлэл худлаа" гэв. Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас тодруулсан. Ийм мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэх хариуг тус тус өглөө.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.