Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Улсын онцгой комисст 150 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн эд материалыг МҮХАҮТ гардуулан өглөө | Peak News

Улсын онцгой комисст 150 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн эд материалыг МҮХАҮТ гардуулан өглөө

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой байдлын ерөнхий газарт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн гардуулж өглөө. Эд материалд хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, амны хаалт, халуун хэмжигч зэрэг багтжээ. 

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд  хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв. МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн эд материалын тусламж хандивласныг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. 

Хүнд үед алба гүйцэтгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний бодит дэмжлэг болох үүднээс манайх энэхүү ажлыг зохион байгууллаа” гэлээ. 

Холбоотой сэдвүүд

мүхаүт хандив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.