Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Чон Ми-Сун амиа егүүтгэсэн байдалтай олджээ

Г.Сайнзаяа
07 сарын 02, 2019

Цагдаагийн байгууллагаас түүнийг амиа егүүтгэсэн байж болзошгүйг мэдэгдсэн. 48 насыг зооглосон тэрбээр Сөүлээс 240 км-ийн зайтай Хойд Чолла мужийн Чонжу хотод ажлаар очсон ба ахиад хоёр өдөр байх ёстой байсан. Бүсгүйн менежер түүнийг сураггүй болсон тухай цагдаа нарт мэдээлсний дараа эрэл хайгуул эхэлсэн байна.    

Хойд Чоллагийн гал түймэртэй тэмцэх хэлтсийнхэн жүжигчний цогцсыг ариун цэврийн өрөөнөөс олсон ба ямар нэг зурвас үлдээгээгүй аж. 

“Хатагтай Чон Ми-Суныг олоход амьсгал, зүрхний цохилт зогссон, ухаангүй болсон байсан. Зүрхний бичлэг даруй хийхэд амьсгал боогдсоноос үүдэж зүрхний үйл ажиллагаа тасалдсан байсан. Улмаар түүний цогцсыг эмнэлэгт хүргээгүй, хэргийг цагдаа нарт шилжүүлсэн” гэж Хойд Чоллагийн гал түймэртэй тэмцэх хэлтсээс мэдэгдлээ. 

Чон Ми-Суны тоглосон хамгийн сүүлчийн кино болох The King’s Letter энэ сард нээлтээ хийх товтой байлаа.        

Холбоотой сэдвүүд

оддын амьдрал солонгос

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.