Х.Оргил
09 сарын 24, 2018
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.6 тэрбум төгрөг буюу нийт 8,224,494,615 төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 компанийн 5,807,274 ширхэг хувьцаа 713,773,511 төгрөгөөр арилжаалагдсан байна. Хамгийн идэвхтэй байгаа нь ХАЙ БИ ОЙЛ, Говь, Хөвсгөл алтан дуулга, АПУ, ЛэндМН ББСБ ХК юм. Эдгээр компаниас хамгийн үнэтэй арилжаалагдаж буй хувьцаа "Говь"-ийнх. Энэ сарын 21-ны өдрийн хаалтын ханш 32.020 төгрөг байна.
Өнгөрсөн 7 хоногт анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | ҮЦК-ИЙН НЭР | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GLMT | "Голомт капитал ҮЦК" ХХК | 732,454 | 3,515,779,200 |
2 | ARD | "Ард капитал групп ҮЦК" ХХК | 198,608 | 953,318,400 |
3 | BZIN | "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 119,980 | 575,904,000 |
4 | TTOL | "АПЕКС КАПИТАЛ ҮЦК" ХХК | 106,888 | 513,062,400 |
5 | STIN | "Стандарт инвестмент ҮЦК" ХХК | 85,029 | 408,139,200 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Д/Д | Симбол | ҮЦК-ИЙН НЭР | АРИЛЖААНЫ ДҮН /ТӨГРӨГ/ |
1 | BDSC | БиДиСек ХК | 18,427,810,270 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 5,691,801,554 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 4,979,643,828 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 4,856,149,314 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 4,725,602,052 |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.