Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Өнөөдөр долоодугаар сарын 1 буюу түүхэнд бичигдсэн хар өдөр | Peak News

Өнөөдөр долоодугаар сарын 1 буюу түүхэнд бичигдсэн хар өдөр

Х.Оргил
07 сарын 01, 2018

Одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр монголчуудын хувьд аймшигт өдөр тохиосон билээ. Эргэн санавал 2008 оны зургаадугаар сарын 30-нд болсон УИХ-ын V сонгуулийн дүнгээс үүдэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан тайван жагсаал хүчирхийлэл болж таван залуу амиа алдсан юм.

Тухайн үед үймээн дэгдээгчид МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын төв өргөө, Морин хуур чуулгын байр, Уран зургийн галерейн байранд хүртэл халдсан байдаг. Үүний уршигаар олон тооны түүх, соёлын олон үнэт зүйлсийг ул мөргүй шатааж томоохон хэмжээний хохирлыг улсад учруулсан билээ.

Энэхүү үймээний үед таван хүний амь үрэгдсэнээс гадна олон мянган хүн гэмтэж бэртэж эрүүл мэдээрээ хохирч, 700 гаруй хүнийг баривчилсан байдаг. Гэвч энэхүү үймээн самууныг үеэр галт зэвсэг нээх үүргийг өгсөн эрхмүүд өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ. Шүүхээс энэ хэрэгт буруутай гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн,
Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ялыг тус тус оноосон. Гэвч тэдний хэргийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Өдгөө ял авсан дарга нар бүгд өвчний улмаас болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн.

Холбоотой сэдвүүд

жагсаал цуглаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.