Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 260 орчим иргэн эх орондоо ирнэ

Х.Оргил
08 сарын 31, 2020

Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж өнөөдөр Улаанбаатар-Сиатлын чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрнө. Уг нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Уг нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх юм.

УОК-ын шийдвэрийн дагуу өчигдөр 8 дугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгийн онгоцоор 264 хүн ирсэн юм. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлаж буй талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.