УОК 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээс нь цахимаар ажиллуулах чиглэл өгчээ

Б.Баясгалан
02 сарын 22, 2021

Хатуу хөл хориог маргаашаас сулруулж, нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой түр журмыг мөрдөн эхлүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос тодорхой чиглэл гаргажээ.

Тус албан бичигт:

- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувийг 2021 оны 02 дугаар сарын 23-наас 28-ны өдрийг дуустал ажиллуулах, бусад албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах хуваарийн баталж мөрдүүлэх,

- Бага насны хүүхэдтэй /0-12 насны/ эх, өрх толгойлсон эцэг, эхэд гэрээсээ цахимаар ажиллуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгожээ


Чиглэл бүхий тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

уок чиглэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.