У.Сүрэнжав Монголын анхны паралимпийн эмэгтэй аварга боллоо

П.Мөнгөнсор
08 сарын 30, 2024

Францын Парис хотноо болж буй 17 дахь удаагийн Паралимпын наадмын эхний өдөр Монголчууд аваргатай боллоо. Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кгд хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У. Сүрэнжав финалд Ираны тамирчинг илүүрхэж паралимпын наадмын аварга боллоо. 

Энэ амжилт нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, нийт 5 дахь медалийн эзэн болсон түүхэн мөч юм. 

Холбоотой сэдвүүд

паралимп таеквондо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.