Өвөр Монгол, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ болно

Х.Оргил
08 сарын 30, 2019

Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй мужийн соёл аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ 2019 оны есдүгээр сарын 03-нд “Новотел” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээний үеэр өмнөд хөршийн зан заншил, үзэсгэлэнт байгаль, Өвөр Монгол, Хэбэй мужуудын соёл, аялал жуулчлалын танилцуулга, мөн онцгой амтат хоолны соёлыг танилцуулна.

Холбоотой сэдвүүд

өвөрмонгол хэбэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.