Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

В.Путин тэргүүн байраа алджээ | Peak News

В.Путин тэргүүн байраа алджээ

peak.mn
05 сарын 10, 2018

Америкийн “Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг 4 жил дараалан тэргүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаад тэргүүн байраа алдаж, хоёрдугаар байрт жагссан байна. 

Жагсаалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар байрт жагсжээ.

Д.Трампын араас Германы канцлер Ангела Меркель болон цахим худалдаа эрхлэн явуулдаг “Amazon” компанийн эзэн Жефф Бэзос нар жагссан байна. Ши Жиньпин жагсаалтыг тэргүүлсэн нь Хятадын эдийн засгийн хурдтай өсөлттэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг үндсэн хэд хэдэн шалгуураар гаргадаг байна. Тухайлбал, олон тооны хүнийг удирдах чадвар, санхүүгийн томоохон нөөцийг хянах болон хэд хэдэн хүрээнд нэгэн зэрэг нөлөөлөх зэрэг шалгуураар тодорхойлдог аж.

Шинэ жагсаалтад нийт 75 хүн багтсан бөгөөд тэдний 17 нь энэ жил анх удаагаа жагсаалтад орсон байна. Тухайлбал, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед ибн Салман аль-Сауд тус жагсаалтад наймдугаар байрт оржээ. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар жагсаалтад анх удаагаа бичигдсэн байна.

Холбоотой сэдвүүд

в.путин “форбес” сэтгүүл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.