Р.Сайхан-Уул
09 сарын 27, 2021
Хүүхэд анхаарлаа төвлөрүүлж, тогтвортой сууж чадахгүй их хөдөлгөөнтэй мөртлөө хажуугийн хүмүүсийн томоогүй бай гэсэн анхааруулгыг биелүүлж чадахгүй байгаа бол энэ нь хэт хөдөлгөөнтөх эмгэг байж болно.
Юунаас хэт хөдөлгөөнтөх асуудал үүсэх вэ?
1. Тархины үйл ажиллагааны дутмагшил
Халдвар, хордлого, гэмтэл авах
Хүүхэд бүтэлттэй төрөх
Хүүхдийг төрөх үед нь хавчуураар татаж төрүүлэх
Эхэд төрөх хүчний сулдал үүсэх
Хүүхэд насанд хүнд халдварт өвчнүүдээр өвдөх
Хүүхэд хүнд хүнд хордлого авах
Тархины гэмтэл авах.
2. Гэр бүлийн орчны нөлөө
3. Удамшлын хүчин зүйлүүд
Хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед дараах шинжүүд илэрч болно.
- Түргэн зантай, эхлээд бодож төлөвлөхгүй юмыг шууд гэнэт хийдэг
- Эмх цэгцтэй биш
- Сурлагандаа муу
- Хүлээцтэй биш
- Хаа ч хамаагүй хэт хөдөлгөөнтэй, анхааралгүй байдаг.
Дээрх шинжүүдээс 10 буюу түүнээс дээш шинж нь тогтвортой зургаагаас доошгүй сар илэрч байвал хүүхдэд уг оношийг тавина
Бид юу хийх вэ?
Хэт хөдөлгөөнтөх асуудалтай хүүхдэд түүний гэр бүл, сургуулийн орчин болон эмнэлгийн мэргэжилтэн нар хамтран ажиллаж байж цогц тусламж үйлчилгээ үзүүлж чадна.
Эцэг эх, багш нар өгөх зөвлөгөө
СЭМҮТ Яаралтай түргэн тусламжийн сувилагч Т.Цолмон Б.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [61.68.52.250] ・ 2021.02.15 Хариулах
Сайн байна уу, Хувийн чатаар зөвлөгөө авч үйлчлүүлж болох уу? Би 6 настай хүүтэй,