Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Японыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасжээ | Peak News

Японыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасжээ

Peak.mn
09 сарын 18, 2019

СӨҮЛ. /Yonhap/. Лхагва гарагт БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Япон улсыг албан ёсоор хассан талаар БНСУ-ын Худалдааны яам мэдээлжээ. Ингэснээр түүхээс үүдэлтэй хоёр орны худалдааны маргаан улам даамжрах төлөвтэй байна.

"БНСУ-ын компаниуд Японд стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөл авахын тулд гурван бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо тавыг бүрдүүлэх шаардлагатай болсны зэрэгцээ уг зөвшөөрлийн шийдэгдэх хугацаа 5 хоног байснаас 15 орчим хоног болсон" гэж Худалдааны яамны мэдэгдэлд тэмдэглэжээ

Япон өнгөрсөн долдугаар сараас БНСУ-ын аж үйлдвэрийн гурван чухал материалын экспортыг хязгаарлаж, өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хассан юм. 

Үүнээс гадна БНСУ өнгөрсөн долоо хоногт Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлсэн хэдий ч уг баримт бичигт Япон худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа БНСУ-ыг хассан талаар дурдаагүй байжээ. 

Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын иргэдэд олгохыг Японы фирмүүдээс шаардсанаас үүдэн Япон хариу арга хэмжээ авж байна гэж олон нийт үзэж байгаа аж. 

Японы засаг захиргаа шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнсу худалдаа япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.