Ё.Баатарбилэг: Засгийн газар багш нарт илүү цагийн мөнгийг бүтэн олгохоор шийдвэрлэлээ

Б.Баясгалан
04 сарын 03, 2019

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар багш нарын илүү цагийн мөнгийг бүрэн өгөх шийдвэрийг гаргасан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрээр "2019 оны төсөвт багш нарын илүү цагийн мөнгийг олгохоор тооцсон ч Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сараас бүрэн олгохгүй байсан.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг бүрэн олгохоор шийдвэрлэлээ. Мөн өнгөрсөн 1 дүгээр мараас хойшхи илүү цагийн мөнгийг нөхөн олгоно" хэмээн мэдэгдлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.


Холбоотой сэдвүүд

ё.баатарбилэг илүү цаг

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.