Замын-Үүд боомтоор гарал нь тодорхойгүй тахиа, гахайны мах, загас, сам хорхой нэвтрүүлэх гэж байжээ

Б.Баясгалан
07 сарын 26, 2019

Хилээр гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний тахиа, гахайны мах, загас, сам хорхой нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын хяналт шалгалтаар гарал үүсэл, тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй тахианы мах 110 кг, гахайны мах 60 кг, загас 50 кг, сам хорхой 20 кг-ыг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу хураан, устгал хийн ажиллалаа.


Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.