Зобнины шилбэний хамгаалалт анхны үзмэр болжээ

peak.mn
11 сарын 22, 2018

ОХУ-ын улсын шигшээ багийн хагас хамгаалагч Роман Зобнины шилбэний хамгаалалт Швейцарийн Цюрих хот дахь ФИФА-гийн /Олон улсын хөл бөмбөгийн холбооны/ музейн 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан танхимын анхны үзмэр болжээ. Энэ тухай ФИФА-гийн музейн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

“Дэлхийн аваргын тэмцээндээ баярлалаа, 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны үзмэрийг манай музейд илгээсэнд баярлалаа” гэж тус музейн “Twitter” дэх албан ёсны хуудаст гарсан мэдээлэлд дурджээ. 

Оросын шигшээ баг эх орондоо зохион байгуулсан 2018 оны дэлхийн аваргын тэмцээнд шөвгийн наймд шалгарч үлдсэн билээ. Зобнин бүх таван тоглолтод бүгдэд нь оролцсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Vesti

Холбоотой сэдвүүд

хамгаалалт роман зобнин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.