ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Б.Баясгалан
08 сарын 13, 2018

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна" гэлээ.


Холбоотой сэдвүүд

зтхя сайд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.