ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийг 7 сая, Лиу Хоннианийг 14 сая төгрөгөөр торгох ял оноов

Б.Баясгалан
07 сарын 22, 2020

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт  холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /4 /хахууль авах//-ийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оноов. 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Холбоотой сэдвүүд

зтхя х.оргил-эрдэнэ шүүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.