Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ЗТХЯ-ны хэлтсийн даргыг ажлаас нь түдгэлзүүлж, БНХАУ-ын Лу Хонниантай уулзахыг хориглов | Peak News

ЗТХЯ-ны хэлтсийн даргыг ажлаас нь түдгэлзүүлж, БНХАУ-ын Лу Хонниантай уулзахыг хориглов

Б.Баясгалан
01 сарын 09, 2020

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “Гэмт хэрэг  дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэх  үндэслэлээр яллагдагч, Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан.

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар  “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий  баримт мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн  прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2020 оны  01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын  газраас Х.Оргил-Эрдэнэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан  сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэжээ. 

Түүнийг Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж буй БНХАУ-ын компанийн ажилтан болох хятад иргэнээс их хэмжээний мөнгө авлигад авч байх үйлдэл дээр нь барьсан гэх мэдээлэл буй юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.