Зургаан лам багш, 229 ламхайг авчрах тусгай үүргийн онгоц Энэтхэг рүү хөөрлөө

Б.Баясгалан
06 сарын 12, 2020

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалаас хөөрлөө.

Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж буй юм.

Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.