5800 метр өндөрт хөлөө хөлдөөж, гацсан уулчныг эсэн мэнд аварлаа

Памирын нуруунд ганцаараа авирч яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөж гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа. 

Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар  аварлаа. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж, өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ. Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог юм. 

Холбоотой сэдвүүд

уулчид монгол уулчид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.