Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

БНХАУ-д хутгатай этгээд эмчид халдсаны улмаас хууль баталжээ | Peak News

БНХАУ-д хутгатай этгээд эмчид халдсаны улмаас хууль баталжээ

Peak.mn
12 сарын 30, 2019

БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-д эмнэлгийн ажилтнуудыг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий шинэ хуулийг танилцуулжээ. Бээжин хотын эмнэлэгт нэгэн эмэгтэй эмч амиа алдсанаас хэдхэн хоногийн дараа уг шийдвэрийг гаргажээ.

Ирэх оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулинд байгууллага болон хувь хүн эмнэлгийн ажилтнуудын хувийн аюулгүй байдал, нэр хүндэд заналхийлэх, аюул учруулахыг хориглосон байна. 

Энэ сарын 24-нд Бээжин хотын Иргэний нисэхийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт ажиллаж байсан Ян Вэнь рүү нэгэн хутгатай этгээд халдсаны улмаас амиа алдсан хэрэг гарчээ. 

Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гэмт этгээд түргэн тусламжийн тасагт эмчлүүлж байсан аж. Шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд баривчлах, торгох зэрэг захиргааны шийтгэл ногдуулах ажээ.

Хятадын эмнэлэгт эмнэлгийн ажилтан амиа алдсан анхны тохиолдол энэ биш бөгөөд 2018 онд эмнэлгийн 12 ажилтан хохирч, 2 хүн амиа алдсан гэж “CGTN” суваг мэдээлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

хутга эмч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.