Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай | Peak News

Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай

Хүдэрчулууны Хулан
04 сарын 03, 2026

Монголчууд эртнээс өдөр тутамдаа хэрэглэж ирсэн бор цайг уламжлалт анагаах ухааны зарим эмчилгээнд хослуулан хэрэглэдэг бөгөөд бор цай эрүүл мэндэд олон талаар ач тустай аж. Энэ талаар уламжлалт анагаах ухааны их эмч Ц.Жавхланбаатарын ярьсныг сийрүүлэн хүргэж байна. 

Уламжлалт анагаах ухаанд цайг хоол, эм, өдөр тутмын хэрэглээний чухал хэсэг гэж үздэг бөгөөд зөв хэрэглэж чадвал биеийн тэнцвэрийг хадгалах, эрүүл мэндийг дэмжих өндөр ач холбогдолтой. Цайны ургамлын уг чанар сэрүүн тул хэрхэн буцалгаж хандалсан, халуун хүйтний тохируулга нь хүний биед үзүүлэх нөлөөг тодорхойлдог. Хүнд өвчний үед эмнэлгүүд шингэн хар цай уулгахыг зөвлөдөг нь биеийг төлжүүлэх, доторх илүүдэл халуун, шарх, ян халууныг дарахад уснаас илүү үр дүнтэйтэй холбоотой. Мөн өвчний үе шат, эдгэрэлтийг дэмжихэд хар цайг дангаар нь эсвэл давс, гурил зэрэг хольцтойгоор хэрэглэж болдог бөгөөд энэ нь уламжлалт анагаах ухаанд эмчилгээний хүчийг нэмэгдүүлэх арга гэж үздэг. Харин зүгээр л буцалсан усанд дүрж өнгө гарган ууж байгаа цай нь жинхэнэ утгаараа шим тэжээл багатай, зөв хандлагдаагүй хэрэглээ юм.


Цайнд нэмэлт хийх нь дархлааг дэмжих, идэвхжүүлэх нөлөөтэй


Монголчуудын хэрэглэдэг шахмал, дугуй булант хар цай нь Хятадад ургадаг тодорхой бүс нутгийн бутны навч бөгөөд өөр газар ургадаггүй онцлогтой, сэрүүн чанартай ч бие махбодод хүчтэй нөлөөлөх чадвартай. Жинхэнэ цайг нунтаглаж, ширүүн гал дээр 10–15 минут буцалгаж байж шим шүүсийг нь бүрэн гарган авдаг бөгөөд ийм аргаар чанасан цай л жинхэнэ утгаараа тэжээллэг, эмчилгээний ач холбогдолтой болдог. Өтгөн чанасан цай нь хоол орлох хэмжээний илчлэг өгдөг тул мал аж ахуй эрхэлдэг, хүнд хүчир ажил эрхэлдэг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой. Цайнд нэмэлт хийж хэрэглэх нь бас биеийн хэрэгцээнд нийцсэн уламжлалт арга бөгөөд сүү, аарц, өрөм, тос зэрэг цагаан идээ, будаа, овъёос зэрэг үр тариа, чацаргана зэрэг жимс нэмснээр дархлаа дэмжих, дотор эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй. Мөн эмийн ургамал, тан хольж уух нь эмчилгээний зориулалттай хэрэглээ болж, жишээлбэл Мана-4 танг хар цайнд найруулснаар хий хөдлөлтийг дарах, дархлаа дэмжих үйлчилгээтэй болдог бөгөөд энэ нь зарим тохиолдолд витамин, нэмэлт бүтээгдэхүүнээс илүү үр нөлөө үзүүлэх боломжтой.


Цай дотор эрхтний үйл ажиллагааг дэмжиж, шингэний тэнцвэрийг хадгалдаг

Цай уух цаг, улирлын тохируулга нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй бөгөөд монгол орны хуурай, өндөрлөг нөхцөлд усыг дангаар нь тогтмол уух нь тохиромжгүй гэж үздэг. Хоногийн хэмнэлээр авч үзвэл өдөр дунд бага хэмжээгээр ус ууж болох ч оройн 20:00 цагаас хойш, ялангуяа 23:00 цагаас хойш ус уух нь хоол шингээлтийг муутгаж, хаван үүсгэх эрсдэлтэй. Зуны улиралд хүйтэн ус уух нь цангааг улам нэмэгдүүлдэг бол бүлээн шингэн хар цай уух нь биеийн шингэнийг нөхөж, цангааг илүү сайн тайлдаг. Намар ус ууж болох ч бусад улиралд цай илүү тохиромжтой бөгөөд өвөл, хаварт өтгөн, зун шингэн байдлаар хэрэглэх нь зохистой. Цай нь зөвхөн цангаа тайлах бус, элэг, ходоод, цөсний үйл ажиллагаанд нөлөөлж биеийн шингэний тэнцвэрийг хадгалдаг. Дан хар цай уухад ходоодонд өнгөр тогтоно гэсэн ойлголт өрөөсгөл бөгөөд хүний ходоодны хана, шингээх чадвар нь шаазан, төмөр, шил гэх мэт эд зүйлээс өөр бүтэцтэй учир тэдгээрт тогтсон өнгөрөөр төсөөлж болохгүй. 

Орчин үед хүмүүс бэлэн ундаа их хэрэглэж, цай чанах дадлаас холдож байгаа нь эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй. Судалгаагаар хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн шүд, биеийн хөгжил сул байдаг бол хар цай тогтмол уудаг айлын хүүхдүүдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд илүү сайн байдаг нь ажиглагддаг. Иймээс өдөр тутмын амьдралдаа цай чанах энгийн дадлыг сэргээж, зөв аргаар хэрэглэснээр биеийн дархлаа, тэнцвэрийг дэмжих боломж бүрэн байна.




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.