Дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр олон нийтэд үүд хаалгаа нээлээ

peak.mn
10 сарын 24, 2018

Хонконг-Жухай-Макаог холбосон дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр орон нутгийн цагаар өнөөдөр 9 цагт олон нийтэд үүд хаалгаа нээлээ.

Энэхүү гүүр нь БНХАУ-ын эх газрын Гуандун мужийг тус улсын Засаг захиргааны тусгай бүс нутаг болох Хонконг, Макаотой холбож байгаа юм.

55 км урт энэхүү гүүрний замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд Хонконг, Жухай, Макаогийн хилийн албаныхан өнөөдрөөс эхлэн 24 цагийн турш ажиллахаар болжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

гүүр хонконг-жухай-макао

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.