Б.Баясгалан
09 сарын 11, 2018
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар "Эрс шинэчилэл хөдөлгөөн"-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Д.Энхбат "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол гэрээ биш. Тиймээс тус гэрээг нэн даруй зогсоож, шинэчилэх шаардлагатай.
Үүнтэй холбоотойгоор Рио Тинтод хандаж хэлэхэд, Та нар Монголын цөөн хэдэн улстөрчийг худалдаж авчихаад Монголын иргэдийг доромжлохоо одоо зосгоо. Тэдгээр хүмүүс чинь монголын төрөөс шахагдаж эхлээд байна. Харин Оюутолгой компанид ажилладаг хүмүүст хандаж хэлэхэд, Оюутолгойн тус гэрээг цуцласнаар та бүхний эрх ашиг огтхон ч хөндөгдөхгүй. Харин ч Монгол иргэдэд хүртэх үр өгөөж нэмэгдэнэ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулсан. Тус гэрээг байгуулахын тулд Монголын 4 хуулийг өөрчилж, зарим хуулийг хүчингүй болгосон. Эдгээрийг нотлох баримтууд бүгд бидэнд байна" хэмээн ярилаа.
Мөн тэд мэдээллийнхээ үеэр
д.энхбат эрс шинэчилэл хөдөлгөөн оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.