Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно | Peak News

Дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно

Х.Оргил
09 сарын 24, 2018

Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид  иргэдийн гомдлын дагуу хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.

Энэхүү журам ирэх аравдугаар сараас эхлэн хэрэгжих аж.
Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Энэ ажилд бид ихээхэн найдлага тавьж байгаа. Түгжрэлийн хамгийн гол шалтгаан нь жолооч нар дүрэм зөрчсөнөөс үүдэж байгаа. Өнөөдөр 300 гаруй цагдаа хянаж чадахгүй байгаа учраас иргэд биенээ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно. Ингэснээр хөдөлгөөнд соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрэм биелэгдэж эхэлнэ" хэмээн тайлбарлав.

Иргэдийн мэдээллийг хүлээн авах уг програм хангамжийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар хамтран хийж байгаа талаар ТЦА-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

зам цагдаагийн газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.