Эрлийз морьдын азарганы уралдаанд Г.Чинзоригийн зээрд азарга хурдаллаа

Х.Оргил
07 сарын 13, 2018

Хүй долоо худагт  болж буй уяачдын наадамд  Эрлийз морьдын дээд нас буюу азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Чинзоригийн зээрд азарга түрүүлж түмэн олноо баясгалаа.

Төв аймгийн Баянцогт сумын харъяат тод манлай уяач Д.Одгэрэлийн Бор азарга аман хүзүүдсэн бол  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат “Сонор  трейд” компанийн захирал Монгол Улсын Манлай уяач Б.Энхболдын Хонгор азарга гуравт давхилаа.

Харин айргийн дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Тод манлай уяач С.Лувсанбалдангийн Халтар азарга  хурдалсан бол Хөсвгөл аймгийн Шинэ идэр сумын харъяат Ц. Чимэд-Уяагийн  Хул азарга айргийн тавд давхиж түмэн олноо баясгалаа. Эрлийз морьдын дээд нас буюу азарганы уралдаанд 100 хурдан хүлэг шандасаа сорив.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

наадам2018 хурданморь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.