ГХЯ: Хоёр Солонгосын уулзалт амжилттай болж буйд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэв

Х.Оргил
09 сарын 20, 2018

ГХЯ-аас хоёр Солонгосын гурав дахь томоохон уулзалт амжилттай явагдаж буйд баяр хүргэжээ.


БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гурав дахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, бат бэх энх тайвныг тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулахад ач холбогдолтой боллоо хэмээн Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.

Холбоотой сэдвүүд

гхя монгол солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.