Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Huawei”-г Бразилд хориглохгүй гэж мэдэгджээ | Peak News

“Huawei”-г Бразилд хориглохгүй гэж мэдэгджээ

06 сарын 10, 2019

БРАЗИЛИА. /Reuters/. БНХАУ-ын “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг харилцаа холбооны тавдугаар үеийн “5G” сүлжээндээ ашиглахыг хориглохгүй гэж Бразилын дэд Ерөнхийлөгч Гамильтон Мурао мэдэгдсэн байна.

Бразилын санхүүгийн салбарын хамгийн том сонин болох “Valor Economico”-д нийтэлсэн Г.Мураогийн ярилцлагад дурдсанаар, “Huawei” компанид хориг тавих асуудлыг Бразилын засаг захиргаа зөвлөлдөөгүй байгаа ажээ. Мөн тэрбээр, харилцаа холбооны шинэ сүлжээнд “Huawei”-гээс татгалзах хүсэлтийг АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруд тавьсан гэдгийг нотолжээ. 

Өнгөрсөн сард АНУ үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж, “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтдаа оруулсан юм. Гэсэн хэдий ч “Huawei” компани харилцаа холбооны тоног төхөөрөмжөөрөө дамжуулан гадаадын орнуудыг тагнадаг гэх мэдээллээ батлах нотлох баримтыг АНУ-ын Засгийн газар дэлгээгүй байна. 

Huawei” компани нь дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон төлөөлөгчдийн нэг юм. Харин Өрнөдийн орнууд тус компанийн тоног төхөөрөмжийг “5G” сүлжээнд ашиглах нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Австрали, Шинэ Зеланд зэрэг орон “5G” сүлжээндээ “Huawei” компанийн тоног төхөөрөмж ашиглахыг хориглох шийдвэрийг хэдийнэ гаргасан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

хуавей худалдааныдайн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.