Иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Б.Баясгалан
07 сарын 09, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 07 дугаар сарын 10-ны 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.