Хар тамхины хэрэгт орооцолдсон дуучин Кобид хорих ял оноолоо

Х.Оргил
10 сарын 19, 2018

Дуучин Эгшиглэн, Ice top хамтлагийн Коби нарын хар тамхитай холбоотой хэргийн шийдвэр гарчээ.  

Нийслэлийн прокурорын газраас Коби буюу Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар 1 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ. 

Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. Тиймээс прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Холбоотой сэдвүүд

мансуурах хартамхи

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.