Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх боломж бүрдлээ | Peak News

Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх боломж бүрдлээ

Х.Оргил
04 сарын 10, 2019

Түрээсийн орон сууцны асуудлаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

Бичлэг үзэх: 11 дэх минутаас үзнэ үү


"Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журмыг баталлаа. Иргэдээс түрээсийг орон сууцыг хувьчилж авмаар байна гэсэн санал олон ирсэн. Ингээд судалж үзээд журам гаргалаа. Журамд байгаа хоёр нөхцөлийг хангасан бол орон сууцаа өмчилж авч болно.

  1. Нэгдүгээрт, тухайн байрны төлбөрийн 30 хувийг төлсний дараа үлдсэнийг нь ипотекийн зээлд хамруулах журмаар байрыг өмчилж авч болно. Харин 30 хувийн төлбөрөө тухайн байгууллагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр 3-5 жилийн дотор төлж барагдуулж болно.
  2. Төлбөрөөт ухайн байгууллагатайгаа тохиролцоо хийгээд, сар бүр тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд орон сууцыг өмчилж авч болно

Энэ журам өнөөдөр батлагдсан, батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ.Өмнө ньТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд хамрагдах боломжтой.

Одоогоор 1512 айлын түрээсийн орон сууцанд орсон. Эдгээр айлууд орон сууцаа түрээслэж авч болно. Гэхдээ төлбөрт өдийг хүртэл түрээслэж ирсэн төлбөр багтахгүй, шинээр гэрээ байгуулна. 

“Буянт-Ухаа 2” хорооллыг түрээсийн орон сууц болгох асуудлыг дараа 7 хоногоос Засгийн газрын хуралдаанаар оруулна. Шийдэх эрх нь Засгийн газарт бий.

Одоо баригдаж буй 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байна. Үнийн хувьд 1 м.кв нь 1 сая 400 мянган төгрөгөөр тооцогдоно. Өртөгөөр тооцогдож байгаа учраас ийм дүн гарч байгаа юм.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр 2 шийдвэр гарсан. 

✔Улсын төсвөөс олгож буй зээлийн эх үүсвэрийг 4 хувийг 1 хувь хүртэл бууруулах 

Улсын төсвөөс олгож буй ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1 хувь болгон бууруулж байгаа. Гэвч Монголбанк үүнийг бууруулаагүй.

Тийм учраас энэ асуудлыг би өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан. Засгийн газрын хуралдаанд танилцуулахад гурван сайдын хамтарсан ажлын хэсэг гарч  дараагийн хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.