Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүүхдийн таргалалтын үндсэн шалтгаануудын нэгийг нэрлэжээ | Peak News

Хүүхдийн таргалалтын үндсэн шалтгаануудын нэгийг нэрлэжээ

05 сарын 14, 2019

МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд хүүхдийг хөхөөр хооллох болон хүүхдийн таргалалт хоорондын холбоо хамаарлыг судлан, дүн шинжилгээ хийжээ.

Судлаачид 22 улсын бага сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны мэдээлэлд нийт 13.7 сая хүүхдээс 400 мянга орчим нь хэт таргалалтаар шаналж байсан бол 5 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй хэмээн бүртгэгджээ. 

Хөхөөр хэзээ ч хооллож байгаагүй хүүхдүүд таргалалтаар өвчлөх эрсдэлд илүү их өртдөгийг судлаачид илрүүлсэн байна.    

Дийлэнх улсад хүүхдүүдийн 77 гаруй хувь нь хөхөөр хооллодог байна. Харин Ирланд улсад бага насны хүүхдүүдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллодоггүй байсан бол энэ үзүүлэлт Францад 38, Мальта улсад 35 хувьтай байжээ. 

“Хүүхэд хөхөөр хооллох тусам, таргалалтаар өвчлөх нь бага байдаг байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдварт бус өвчин, эрүүл мэндийг дэмжих хэлтсийн захирал Бенте Миккельсен хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

таргалалт хүүхдийн эрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.