Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Мүн Жэ Иний нэр хүнд унасаар байна | Peak News

Мүн Жэ Иний нэр хүнд унасаар байна

04 сарын 05, 2019

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд унасаар байна. “Gallup Korea” судалгааны албанаас мэдээлснээр, долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад түүний нэр хүндийн үзүүлэлт 2 хувиар буурч, 41 хувь болсон байна. Энэ нь 2017 оны тавдугаар сард албан тушаалдаа орсон мөчөөс нь хойших хамгийн доод үзүүлэлт аж.

Мүн Жэ Иний төрийн тэргүүний хувиар гүйцэтгэж буй ажлыг санал асуулгад оролцогчдын 49 хувь нь сайшаахгүй байна. Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн боловсон хүчний бодлогыг сайшаахгүй байгаа хүмүүсийн тоо хоёр дахь долоо хоногтоо нэмэгдэж байгааг “Gallup Korea” онцолжээ. Энэ нь сайдын албан тушаалуудад санал болгосон таван хүнийх нь ердөө гурвыг нь парламент баталсантай холбоотой байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчид Мүн Жэн Инийг улс орны эдийн засгийн байдлыг сайжруулж, хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадваргүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Үүний сацуу эрх баригч “Ардчилсан нам”-ыг санал асуулгад оролцогчдын 37 хувь нь, сөрөг хүчний Солонгосын эрх чөлөөний намыг 23 хувь нь дэмжиж буйг санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 2-4-нд явуулсан санал асуулгад 1000 гаруй хүн оролцсон байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнсу мүн жэ ин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.