Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдөр зохион байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын шинэ товыг зарлалаа. ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллэхдээ,

ЭЕШ-ыг хойшлуулсан нь шалтгаантай. 6,7-р сарын хооронд вирусээр өвчилж байгаа хүмүүсийн дунд хүүхдийн өвчлөл их байсан. Дараагийн шалтгаан нь 12-17 насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй байсан.

Хэрвээ цаг хугацаанд нь авсан бол шалгалт өгөх 40 гаруй мянган хүүхдээс 1000 гаруй нь халдвар авах эрсдэлтэй байсан.

Цаашдаа ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзэж байгаа" гэж мэдэгдлээ.




Холбоотой сэдвүүд

мэдээ шалгалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.