Нийслэлийн айл өрхүүдийн халаалтыг зогсоож эхэллээ

Нийслэлийн хэмжээнд орон сууцны айл өрхүүдийн дулааныг өнөөдрөөс /2021.05.14/ хэсэгчлэн зогсоож эхэлсэн бөгөөд маргааш халаалтыг бүрэн зогсооно гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ.

Халаалт зогсоосны дараа үргэлжлүүлэн дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг нийслэлийн хэмжээнд халуун ус таслах хуваарийн дагуу хийж, ирэх өвлийн бэлтгэл хангах ажил эхлэх юм байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.