Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэг хийн халаалтад шилжив | Peak News

Нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэг хийн халаалтад шилжив

Х.Оргил
11 сарын 06, 2019

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Японы “Rinnai” корпораци болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хийн халаалтаар сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг шийдвэрлэх асуудлыг ярилцлаа. Rinnai корпорацийн хувьд хийн халаалтын тоног төхөөрөмж угсралтаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани билээ. Тус компанийнхан Газком компанитай хамтран нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн уурын зуухан халаалтыг халж, хийн халаалтад шилжүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа үр дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын даргад танилцууллаа. 

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва цаашид Японы хувийн хэвшлийн компаниудтай олон талт хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Японы тал нааштайгаар хүлээн авлаа. Мөн уулзалтын үеэр  Газком компанийн захирал Д.Сэржбүдээ гурван жилийн дотор нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг дэлхийн стандартад нийцсэн хийн халаалтын горимд шилжүүлэх боломжтой. Манайхан хийн халаалтын аюулгүй байдалд ихээхэн санаа зовдог. Гэхдээ Rinnai корпорацийн хувьд Монголд одоо мөрдөгдөж  байгаа стандартыг давсан стандартын аюулгүй ажиллагааны горимоор ажилладаг” хэмээн онцолсон юм.

Холбоотой сэдвүүд

халаалт халаалтын зуух

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.