Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Х.Оргил
08 сарын 21, 2020

Хан-уул дүүргийн 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж  байгаатай холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаана. 

Иймд нийтийн тээврийн Ч:42, Ч:45, Ч:52, Ч:55, Ч:65 чиглэлээр зорчигч иргэд дээрх хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөөрэй.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдэгдлээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.