Н.Сома багш "Үндэстний ухамсрыг арчих төлөвлөгөө" сэдвээр лекц уншина

Х.Оргил
09 сарын 06, 2018

Монголын эзотерик ухааны академийн тэргүүн, эзотерикч, оюун санааны багш Н.Сома "Үндэстний ухамсрыг арчих төлөвлөгөө" сэдвээр илтгэл тавих гэж байна. Энэ удаагийн илтгэл нь эх оронч үзэл гэж юу вэ, бодь сэтгэл нь эх оронч үзлийг үгүйсгэхгүй, бумбын эриний зарчмууд, там диваажингийн тухай гэсэн сэдвүүдтэй байх юм. Ирэх даваа гаригт болох уг лекцэндээ тэрбээр монгол хүн, монгол үндэстэн өөрийнхөөрөө оршин байхын тулд юунд анхаарч, юуг санаж сэрж явах талаар өгүүлэх ажээ.

Саяхан тэрбээр FM 107.5-тай хамтран хийсэн "ЭРДЭНЭСИЙН ЭРХИ" цуврал радио хичээлийг CD болгож хэвлүүлсэн байна.


Холбоотой сэдвүүд

бясалгал н.сома

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.