НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

Б.Баясгалан
07 сарын 21, 2020

2020 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож эхэллээ. Хоёрдугаар улирлын буцаан олголтоор нийт 901.615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг дансаар нь буцаан олгох аж. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны 2 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож эхэллээ. Коронавирусын цар тахлын үед татварын хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа цахим төлбөрийн баримтын системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, нийт иргэддээ талархал илэрхийлье" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

буцаан олголт нөат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.