Сангийн яам НӨАТ-ын сугалаагаа сурталчлахдаа хүний эрхийн мэдрэмжгүй хандав

Сангийн яамны цахим хуудаст байршуулсан НӨАТ-ын сугалааны тухай сурталчилгаа хүний эрхийн мэдрэмжгүй, бусдыг доромжилсон агуулгатай байна хэмээн олон нийтээс шүүмжилж байна.

Бичлэгт "Нэгэн эмэгтэй И-баримт бүртгүүлж буй найзыгаа "өлөн" гээд бүртгүүлээгүй баримтыг нийслэлийн тохижилт, үйлчилгээний ажилтанд өгдөг. 

Ажилтан 30 сая төгрөг хожиж, автомашин аваад такси үйлчилгээнд явж байгаа агуулга харуулсан нь бусдыг ажил мэргэжлээр нь ялгаварласан хэмээн иргэд бухимдаж байна.

Бичлэг үзэх: 

Холбоотой сэдвүүд

нөат татвар

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.