Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

УГТЭ: Солонгос профессоруудтай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс... | Peak News

УГТЭ: Солонгос профессоруудтай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байна

Н.Жавхлан
12 сарын 11, 2024

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Монгол улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнээ ажлын байранд нь сургаж чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмнэлэг, JW LEE Даяаршлын Анагаах Ухааны Төвтэй хамтран ажиллах гэрээг 2013 оноос эхлэн байгуулж 11дэх жилдээ үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт энэ оны 12-р сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн ирж, тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажгаар оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм. 

Энэ удаагийн зочин профессорын багийн үйл ажиллагаагаар бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн хавсарсан, хүнд гажиг бүхий эмгэгүүдийг төгс засах мэс засал болон зүрхний хавхлагын төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд насанд хүрсэн хойно нь ч хавхлагын үйл ажиллагаа нь удаан хугацааны туршид хэвийн хадгалагдах мэс заслын аргуудад дотоодын эмч мэргэжилтний багийг чадавхжуулж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.  

ЗурагТайлбар

Холбоотой сэдвүүд

бнсу угтэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.